“SOURCING at MAGIC” олон улсын үзэсгэлэн

АНУ-ын Лас Вегас хотноо жил бүр зохион байгуулагддаг “SOURCING at  MAGIC”олон улсын үзэсгэлэн  худалдаа 2016оны 2-р сарын 15-наас 18-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн томоохон 800 гаруй хувцас, гутал болон дагалдах аксессор үйлдвэрлэгчидтэй нэг дор уулзаж холбоо тогтоох боломжийг олгодог.

Тус үзэсгэлэн худалдаанд  Хойд Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах, АНУ, Канадын худалдааны компани, дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, бизнесийн харилцаа холбоо тогтоох зорилгоор ноос, ноолуурын салбараас  Алтай Кашмир, Сноу Филдс, Нанс Кашмир, Хатан Сүлжээ компаниуд 18м2  талбайд  хамгийн сүүлийн үеийн шилдэг бүтээгдэхүүнээ тавьж  амжилттай оролцоод ирлээ.

Үзэсгэлэнгийн үеэр Америк, Канадын худалдан авагч, бизнесмэнүүд Монголын ноолууран бүтээгдэхүүний чанарыг үнэлж, ихээхэн сонирхож шууд гэрээ, хэлэлцээрийг хийж худалдан авалт хийснээрээ онцлог байлаа.