Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа

Байгуулгын маань амжилтын үндэс болсон ажилтнуудаа улам чадавхжуулах, сургах, гүйцэтгэлд суурилсан цалин урамшуулал олгох, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бий болгоын тулд Хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлого стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажилтан сонгон шалгаруулах:

“ Бйгуулгын ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу бид нээлттэй ажлын байрыг дотоод болон гадаад эх сурвалжууд ( цахим хуудас, өдөр тутмын сонин хэвлэл)-аар дамжуулан нээлттэй зарлаж, зарын дагуу ажил горилогчдын өргөдлийг хүлээн авч анхан шатны өргөдлийн үнэлгээг хийдэг. Энэ үнэлгээгээр ажлын байранд тавигдах үндсэн шаардлагыг хангасан нэр дэвшигчийг ярилцлагад урьдаг. Ярилцлагад амжилттай үр дүн үзүүлсэн ажил горилогчид ажлын байрны саналыг тавина.

Ажилтныг сургаж, хөгжүүлэх чиглэлээр:

Ажилтныг ажлын байранд томилогдон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэргэжлийн болон бусад ур чадварыг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулна.

Гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал:

Ажилтны ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгодог.

Ажилтанд зориулсан хөнгөлөлт, хангамж:

Үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж байгаа ажилтнууддаа ажил үүргээ амжилттай биелүүлэх болон нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор албан тушаал, ажил үүргийн онцлог, цар хүрээнд нийцүүлэн ажилтны хөнгөлөлт, хангамжийг олгодог. Тухайлбал, ажилтанд зориулсан хөнгөлөлттэй зээл, цалинтай амралт, чөлөө, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ зэргийг дурдаж болно.