Ноолуур
Монгол ноолуурын үзүүлэлт нь дунджаар 15-17 микрон голчтой 36-44 мм урттай ба энэ үзүүлэлтээрээ монгол ноолуур нь дэлхийн ноолуурын зах зээл дээр өндрөөр үнэлэгддэг.
Манай компани Монгол улсын стандартад заасны дагуу Монголын хаан ширхэгт болон 1-р зэргийн ноолуурыг технологийн дагуу боловсруулан нийлүүлж байна.
Ноос, ноолуурын бүрэлдхүүн хэсэг:
Хялгас - Хөндий голтой, бүдүүн, урт, атираагүй ширхэгт
Завсрын үс - Тасалдсан хөндий голтой, урт, сулавтар атираатай ширхэгт
Ноолуур - Хөндий голгүй, атираатай ширхэгт
Ангилал
Боловсруулалтын түвшингээр нь:
- угаасан
- самнасан
- туузалсан
Өнгөөр нь:
- цагаан
- цагаан цайвар
- цайвар
- бор
Чанараар нь:
Д/д |
Чанарын зэрэг |
Дундаж нарийн (голч), мкм |
Дундаж урт, мм, /дээш/ |
Хялгас, завсрын үсний хэмжээ, % /ихгүй/ |
Хаг, хогт хольц ,% /ихгүй/ |
Тослог,% /ихгүй/ |
1 |
МХШ |
15,51 -16,2 |
36,0 |
0.25 |
0.25 |
0,8 |
2 |
I |
16,21 -16,8 |
38,0 |
0,3 |
0,3 |
0,8 |
3 |
II |
16,81 -17,5 |
40,0 |
0,3 |
0,3 |
0,8 |
4 |
III |
17,51-19,0 |
40,0 |
0,3 |
0,3 |
0,8 |
Хялгасыг ялгасан ноолуурын хэвийн чийглэг (15±1) % байна.