Нийгмийн хариуцлага

Манай байгууллага нь хэрэглэгчид, харилцагчид болон ажилтануудтайгаа урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж буй нийгмийн болон ёс зүйн хариуцлагатай компани юм. Манай гол зарчим нь тогтвортой хөгжил бөгөөд бүтээгдхүүн үйлдвэрлэлээ стандартын өндөр түвшинд хүргэн хэрэглэгчидээ илүү сайн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг. Тиймээс манай ихэнхи хэрэглэгчид урт хугацаанд хамтран ажиллаж буй байнгын худалдан авагчид байдаг.

Манай компани орон нутгийн хоршоодтой олон жил хамтран ажилласан туршлагатай бөгөөд үйл ажиллагааг нь дэмжин ажилдаг. Түүхий эдээ бэлдэхдээ хамтран ажилладаг малчидаас шууд авдаг бөгөөд малчдын амьжиргааг дэмждэг. Бид Ногоон алт төслийн гишүүн бөгөөд энэхүү төсөл нь хөдөөгийн амьжиргаа, болон малчид, компаниудын хамтын ажиллагааг дэмждэг.

Манай компани нь жендерийн тэгш байдлыг баримталдаг бөгөөд нийт ажилчдын 60% нь эмэгтэйчүүд үүнээс удирдлагын багын тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Үүнээс гадна үйлдвэрийн ажилчидын ихэнхи хувийг орон нутгийн иргэд бөгөөд үйлдвэр дээр сургалтанд хамрагддаг.

Үзэл баримтлал

Компанийн үзэл баримтлал нь хүрээлэн буй орчинд орчинд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдхүүнийг үйлдвэрлэх баримталдаг бөгөөд үйлдвэрлэлийн бүхий л үйл явц бүрд энэхүү үзэл баримтлалыг хадгалдаг. Бид түүхий эдийг бэлтгэхдээ байгал орчинд хөнөөлгүй аргаар боловсруулдаг ба үйлдвэрлэлийн орц болон будгийн түүхий эдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Европын нийлүүлэгчдээс авдаг.

Бүх шатны үйлдвэрлэлд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг өндрөөр анхаарч доголдолгүй бүтээгдэхүүн гаргах үүднээс  Японы 5S, Kaizen менежментийн арга туршлагыг нэвтрүүлэн ажилладаг. Ингэснээр бүтээгдэхүүний өндөр гарц, чанарын өндөр үзүүлэлт, үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлж чадсанаар бусдаас илүү өрсөлдөөний давуу талыг бий болгож чаддаг.