Танилцуулга

“Өгөөж Шим” ХХК нь 1995 оноос эхлэн ноос, ноолуурын салбарт ажиллаж ирсэн бөгөөд албан ёсоор 1999 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Манай компаний үндсэн үйл ажиллагаа нь ноос, ноолуур угаах болон самнах үйлдвэрлэл бөгөөд 2012 оноос эхлэн ноос, ноолууран ээрмэл утас үйлдвэрлэн дотоодын жижиг, дунд үйлдвэр, цехүүдэд нийлүүлж байна.

2014 оноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэх зорилгоор 100% ноос, ноолуураар хийсэн нэхмэл, сүлжмэл бүтээгдхүүн үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Манай компани дотоодын 40 гаруй ЖДҮ-тэй хамтран ажилладаг бөгөөд МҮХАҮТ болон “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны гишүүн байгууллага юм.

Тус үйлдвэр нь бүрэн тоноглогдсон лабораторитай бөгөөд бүтээгдхүүнийн чанарыг үйлдвэрийн үйл явц бүрт хянадаг. Манай компани бүтээгдхүүнийхээ чанарыг стандартын өндөр түвшинд хадгалан хэрэглэгчидийнхээ сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлсээр байгаадаа баяртай байдаг.

Эрхэм зорилго

Олон улсын стандартад нийцсэн бүтээгдхүүн үйлдвэрлэн, үнэ цэнийг бий болгон, хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, нийгмийн хариуцлагатай Монгол Улсын ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компани байхыг зорьдог.

Алсын хараа

Шилдэг технологийг нэвтрүүлэн, олон улсын ноос, ноолуурын бүтээгдхүүний зах зээлд танигдсан, бренд бүтээгдхүүн үйлдвэрлэгч болох

Компанийн танилцуулга татах

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх мэдээллийг бөглөнө үү. Бид эргэн холбоо барих болно.

 
 

Баримтлах зарчим

Бид “тогтвортой, шудрага, хариуцлагатай, тэгш эрх” гэсэн үндсэн 4 зарчмыг үйл ажиллагаандаа ямагт баримталсаар ирсэн.

Бидний талаарх зарим мэдээллүүд:


  • Бид түүхий эдээ орон нутгийн малчдаас цуглуулж авдаг бөгөөд Улаанбаатар хотод байх өөрсдийн үйлдвэртээ боловсруулдаг.
  • Бид сайн чанарын түүхий эдийг сонгон, чанартай, стандартын шаардлага хангасан утас үйлдвэрлэхийг зорьдог.
  • Бид Монголдоо үйлдэрлэсэн бүтээгдхүүнээр бахархдаг бөгөөд бүх бүтээгдхүүнээ дотооддоо үйлдэрлэдэг.
  • Өгөөж шим ХХК нь хэрэглэгчид, нийлүүлэгчид болон ажилчидтайгаа урт хугацааны хамтын ажиллагааг бий болгохыг зорьж буй нийгмийн болон ёс зүйн хариуцлагатай компани юм.