Ноолуур нь байгалийн гаралтай хамгийн тансаг ширхэгтийн нэг юм. Зөв арчилсан ноолууран бүтээгдхүүн улам зөөлхөн болж чанараа хадгалдаг.

Арилахад хэцүү толбо үүсээгүй тохиолдолд ноолууран бүтээгдэхүүнийг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй. Ноолууран бүтээгдхүүнийг гэрийн нөхцөлд цэвэрлэхдээ дараах зааврыг дагуу гараар угаагаарай.

Угаах

  • Ноос ноолуур угаах зориулалттай нунтаг ашиглан 20-30С-ийн бүлээвтэр усанд угаана
  • Дотор талыг нь гадагш нь эргүүлнэ. Угаах явцдаа бүтээгдхүүнийг үрэх, мушгиж болохгүй харин зөөлөн базаж угаана
  • Усанд удаан байлгаж болохгүй, учир нь бүтээгдхүүн агших эрсдэлтэй
  • Бүтээгдхүүнийг зайлахдаа бүлээвтэр усанд зөөлөн шахаж илүүдэл усыг гаргана
  • Угаасан хувцасаа хавтгай тавцан сунгахгүйгээр хатаана
  • Хэлбэрээ алдаж болзошгүй тул ноолууран хувцасны аль нэг хэсгээс унжуулан барьж болохгүй.
  • Бүтээгдхүүнийг угаахдаа үргэлж тус тусад нь  угаана

Толбо арилгах

  • Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг зөвлөж байна
  • Ноолууран бүтээгдэхүүнээ толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй.
  • Толботой хэсэгийг угаахдаа үрэх эсвэл  хүчтэй угааж болохгүй
  • Тобо арилгагчаар цэвэрлэсний дараа, хувцасаа зааврын дагуу угааж болно

Тэмдэглэл:

Ноолуур бүтээгдхүүн нь шинэ дээрээ бөөсөрдөг бөгөөд эхний хэдэн удаа өмссөний дараа жижиг бөмбөлгүүд бүтээгдхүүний гадаргуу дээр үүсдэг. Бөмбөлөг нь чанарын алдаа биш бөгөөд ноолуурын байгалын онцлог юм. Тиймээс бүтээгдхүүнийг зааврын дагуу арчилж, бөмбөлгүүдийг эхний үед арилгах шаардлагатай. Тодорхой хугацааны дараа бөмбөлгүүд улам цөөрч яваандаа байхгүй болно.

Өмсөх

  • Тод өнгөтэй үнэртэй усыг ноолууран хувцас руу ойр зайнаас цацаж болохгүй
  • Үнэр дарагч хатасны дараа ноолууран хувцсаа өмсвөл үнэр дарагч хувцсанд тогтохгүй
  • Ноолууран цамцыг 4-5 хоногийн дотор хугацаанд дахин өмсөхгүй байх
  • Ноолууран хувцсаа үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс гэх мэт хурц үзүүртэй зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Эдгээр нь ноолуурыг бөөсрүүлдэг бөгөөд мөн гэмтээх аюултай.
  • Ноолууран бүтээгдэхүүнийг индүүдэхдээ аль болох бага температураар, дотор талаас нь индүүдэх хэрэгтэй

Хадгалах

  • Хувцас хэрэглэлээ хадгалахаасаа өмнө үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхэй гэх мэт шавьж бохир байгалийн ширхэгт рүү татагддаг байна.
  • Битүү гялгар уутанд хийх хэрэггүй. Харин агаар орж болох сав, уутанд хийж хадгалах хэрэгтэй. 
  • Ноолууран хувцасны хэлбэрийг алдуулдаг тул өлгүүрт унжуулан өлгөж болохгүй. Тиймээс бүтээгдхүүнийг шүүгээнд хавтгайгалан хадгалах хэрэгтэй